2018 онд манай улсад цахим залилангийн 590 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2022 онд энэ тоо 7708 болж өсчээ. 2022 оны эхний таван сарын байдлаар 5523 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 65.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын дийлэнх нь хувь нь 35-аас дээш насныхан байна. Мөн 2022 оны эхний арван сарын байдлаар цахим залилангийн гэмт хэргээс үүдэн 19 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Нийт цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 34.1 хувь нь фэйсбүүкээр мөнгө зээлэх, бараа худалдан авалт хийх, цахим орчинд харилцаа тогтоож тухайн хүнийхээ итгэлийг олж авах аргаар мөнгө авах, бага хүүтэй зээл санал болгож урьдчилгаа шимтгэл авах замаар үйлдэгджээ. Мөн энэ төрлийн гэмт хэргийн 20.8 хувь нь хандив тусламж авах нэрийдлээр цахим орчинд хандсан иргэний фэйсбүүк хаягийг ашиглан хуурамч данс нээх аргаар, 3 хувь нь байрны түрээсийн хуурамч зар нийтлэх аргаар 40.1 хувь нь найз нөхдийн нэртэй хуурамч хаягнаас яаралтай мөнгө зээлэх хүсэлт явуулж урьдчилан бэлтгэсэн данс ашиглан мөнгийг шилжүүлж авах аргаар үйлдэгдсэн байна.
Иргэн та цахим гэмт хэргийн хохирогч боллоо гэж бодсон даруйдаа “Цагдаагийн 102” дугаарт утсанд эсвэл “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийн цахим хуудаст хандан мэдэгдэх боломжтой.
АДМИН







Нийгэм




