Dark Light
Нийгэм | 2024-03-12

900 цэнхэр дуулгатан сэтгэлийн хандив ирүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Б.Намуун-Аялгуу охин Цусны цагаан эсийн цочмог хорт хавдар оноштойгоор эх орондоо эмчлүүлж байгаа хэдий ч гадаад улсад чөмөг шилжүүлэн суулгах яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон тул эмчилгээний зардалд зориулж “Итгэл найдвар” хандивын аяныг өрнүүлж байгаа билээ.

Уг хандивын аянд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын “UNFICYP”, “UNMISS”, “MONUSCO”, “MINURSO”, “UNISFA”, “MINUSCA”, “UNMHA”, “UNIFIL” зэрэг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 900 орчим цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид нэгдэж, сэтгэлийн хандив ирүүлсэн байна.

Уг хандивыг Б.Намуун-Аялгуу охины аав Баярхүүд ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав өнөөдөр (2024.03.12) гардуулж өглөө. 

Энэ үеэр Баярхүү хэлсэн үгэндээ “Дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэж байгаа энхийг сахиулагч Та бүхнийг хандивын аянд нэгдсэнд талархсанаа илэрхийлж, амжилт бүхний дээдийг ерөөе” хэмээсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19