Dark Light
Нийгэм | 2024-03-12

Жинлүүр: Бүтээлч авьяас тань нэмэгдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Гэнэтийн холын мэдээ таны төлөвлөгөө болон амьдралд чухал эргэлт хийж болзошгүй. Бүх зүйл ихээхэн хүч хөдөлмөр зарцуулна. Бодлогогүй үг болон үйлдлээс зайлсхий. Томоохон хэмжээний бэртэл гэмтэлд өртөж болзошгүй мөн төлөвлөөгүй зардал гаргана. Тиймээс жижиг зүйлээс эхлэн бүгдийг шалгаарай. Явган зорчигч болон жолооч нар болгоомжтой замд оролцоорой. Өндөр настнууд гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна.

Үхэр: Өдөөн хатгалт, хүлээж байгаагүй гэнэтийн өөрчлөлтүүд ирэх болно. Хувийн болон гэр бүлийн харилцааны бат бөх байдлыг хангах үүднээс хувь заяа танд ээлжит шалгуур, сорилтыг илгээж байна. Анзааргагүй хэлэх үг, аль эсвэл сөрөг сэтгэл хөдлөлөөсөө болж догшин ширүүн аашилж болох ба энэ нь ойр дотнын хүнтэй харилцах харилцааг төвөгтэй байдалд оруулж цаашлаад амьдралд ан цав үүсэх эрсдэлд оруулж болзошгүйг анхаар. 

Хамтатгах: Өдөөн хатгасан өдөр. Таны гэрийнхэнтэйгээ харьцах харилцаа тогтвортой болж, харилцан сэтгэл ханамжтай байх болно. Гол нь дотоод тэнцвэрийг бий болгох, өөрийн хүчинд найдах итгэлийг хадгалах хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаар. Хүнтэй танилцах боломжоос татгалз. Арилжаа наймааны асуудалд азгүй байна. Худал хуурмаг зөвлөгөө эсвэл таагүй хүн таны бодол санааг ашиглан өдөөн хатгалга хийх магадлалтай.

Мэлхий: Аль болох тайван байдлыг эрхэмлээрэй. Бусдын санал бодлыг сонсохын хэрэггүй. Хэт итгэмтгий байх нь араасаа мөнгө санхүүгийн алдагдлыг дагуулах болно. Эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж мэдэх биеийн хүчний ачаалал, эрсдэлээс зайлсхийх хэрэгтэй. Холоос гэнэтийн айлчин гийчин, найз нөхөд ирж магадгүй. Үдшийг олуулаа таатай өнгөрүүлнэ.

Арслан: Өнөөдөр таны сэтгэл санаа амар амгалан байх тул биеийн байдал ч сайн байна. Гэр бүлийн харилцаанд эерэг байдал зонхилно. Гэвч гэнэтийн маргаан нөхцөл байдлыг хурцатгаж магадгүйг анхаарах хэрэгтэй. Ажил хэргийн асуудал танд ашиггүйгээр шийдэгдэх төлөвтэй. Та хүмүүсийг гадна үзэмжээр нь хийсвэр байдлаар дүгнэж, сөргөөр хандахаас зайлсхий. Жижиг алдаанаас өөрийгөө хамгаал.

Охин: Харилцаанд таагүй өдөр. Өнөөдөр та харилцан ойлголцох гэдгийг мартаж, зөвшилцөлд хүрэхийг ч хүсэхгүй. Төрийн байгууллагад хандах, дээд удирдлагатай уулзах гэж байгаа бол биеэ барьж, тэвчээртэй байхыг хичээ. Таны замд саад бэрхшээл тулгарсан ч сэтгэлээр унаж болохгүй. Та арга барилаа, мөн бусдад хандах хандлагаа өөрчлөөд үз.

Жинлүүр: Энэ өдөр бүтээлч авьяас тань нэмэгдэнэ. Барилга барих бүтээн байгуулалтын ажилд таатай байна. Энэ өдөр өөрийгөө хөгжүүлж боломж гарвал амрахыг хичээ. Хол замд явах, зугаалахад таагүй. Үрэлгэн байдлаа засах хэрэгтэй, ойрын хугацаанд нааштай орлого орж ирэхгүй гэдгийг анхаараарай. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас, бусдыг манлайлах чадвараа харуулах хэрэг гарах байх. Шинэ танилууд хожим албан тушаал дэвших, санхүүгийн ашиг олоход тус болно.

Хилэнц: Шинэ харилцааг эхлэхгүй байх, нөхцөл байдлыг ерөнхийд нь дүгнэх, өөрийн бол олцоонд үнэн зөв хандахыг одод зөвлөж байна. Таны оролцоогүй, танаас үл хамааран  санхүүгийн алдагдал хүлээх, урьдчилан тооцоолоогүй зардал гаргах бололтой. Өөртөө шинэчлэл хийж, дотоод эрх чөлөөгөө олж авахад тааламжтай байх болно. Эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудлыг тайвнаар хүлээж ав. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахыг эрхэмлэ. Бүх зүйлд сэтгэлээсээ ханд. 

Нум: Олон нийтийн ажилд гар бие оролцох гэсний хэрэггүй. Ажил дээр болон гэртээ өөрийн нэр хүндээ хамгаалаарай. Тооцоогүй гэнэтийн зарлага гаргахаас сэргийл. Одоохондоо таны түрийвч нимгэн байгаа. Энэ ордны хүүхэд болон гэр бүлийнхэн амжилтаар дүүрэн байна. Санаандгүй хэлсэн үг хэн нэгний амьдралд гэнэтийн өөрчлөлт хийхэд хүргэнэ. Энэ нь сайн талаараа нөлөөлнө гэсэн үг юм.

Матар: Харилцаанд үл ойлголцол, таагүй хандлага гарч болзошгүй. Энэ нь таны өөрийн үзэл бодолдоо бат зогссоны төлөө болохоор гутрах хэрэггүй. Хэт их бухимдсанаас болж аливаа зүйлд эрүүл бус ухаанаар хандаж, зөв шийдвэр гаргаж чадахгүй. Үүссэн асуудал тань нэг хэсэгтээ л таныг ядрааж, эрч хүчийг тань сорох болно. Эмэгтэйчүүд сэтгэл санаа бүрэн дүүрэн өөдрөг сайхан байна. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй шүү. 

Хумх: Завгүй өдөр. Аар саар чимхлүүр ажлын араас гүйж өнөөдрийг завгүй өнгөрүүлнэ. Өнөөдрийн төлөвлөсөн ажлууд хойш тавигдаж хувийн ажил тэр дундаа ойр дотнын хүмүүсийн асуудлууд таны анхаарлын төвд байх болно. Өрөвдөх сэтгэл ба өөрийн үүргээ ухамсарлах нь хувийн сайн сайхан байдлаас ч дээгүүр тавигдана. Эхэлсэн хүндхэн ажлаасаа шантрах хэрэггүй. Хэцүү бүгдийн ард амжилт ирдгийг санах хэрэгтэй.

Загас: Шинэ өдөр танд аз авчирч амжилтад хүрэх алхам болно. Бүтээж туурвих онгод хийморь нь дотоод хүч чадлаа нээж илрүүлэхэд хүргэх бололтой. Байж болох бүх боломж бололцоог тооцож, бодож олсноор төлөвлөснөө хийж, зорьсон зорилгодоо хүрч чадах болно. Үйл ажиллагааны хүрээгээ тэлэх, аль эсвэл шийдэж чадаагүй байсан хуучны асуудлуудаа эцэслэн шийдээрэй. Материаллаг амьдралд ирэх өөрчлөлтийг байх ёстой зүйл мэтээр хүлээн аваарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19