Dark Light
Нийгэм | 2024-03-13

Ойжуулагчдын сургалтыг эко барилгад явуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хэрэгжиж байгаа Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Сургалтын хөгжлийн төв байгуулахаар барилгын шав тавилаа.

“Хайбрид хаус” ХХК-иас сэргээгдэх эрчим хүч буюу нарны гэрлийн тусгалыг дулааны энерги болгож ашигласан, олон улсын ногоон стантартыг бүрэн хангасан хоёр давхар 204 м.кв барилгыг барьж, ирэх 6 дугаар сард ашиглалтад оруулах юм. Ингэснээр мод үржүүлэгч, ойжуулагч, цэцэрлэгчийг бэлтгэх, иргэд, байгууллагын албан хаагчдад экологийн боловсрол олгох, чадавхжуулах сургалтын байртай болно.

“Ногоон хэрэм” төсөл нь 2022 оноос эхлэн Арвайхээр суманд хэрэгжиж, 15 га талбайд Мод үржүүлгийн газар байгуулж, одоогоор нэг сая суулгацыг үрслүүлээд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19