Dark Light
Нийгэм | 2024-03-13

Дарь-Эхийн зам дээр үүссэн усыг соруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 12-ны 23:09 цагт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шар усны үерийн нөхцөл үүссэн байж болзошгүй нөхцөл байдал Дарь-Эхийн 29 дүгээр хороо 1 дүгээр хэсэг дунд буудлын зам дээр үүсээд байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, орлогч, ГХУХБайцаагч хошууч Э.Энхбаяр 23 цаг 18 минутад очсон. 

Замын хонхор налуу хэсэгт ус хуримтлагдсан, өөр газраас ус ахин урсаж байгаа зүйл байхгүй байсан. Үүссэн нөхцөл байдлыг тус 2 дугаар хорооны Засаг дарга Б.Хасбаатар нар шалгахад дунд Дарь-Эхийн булагт өнгөрсөн оны 11 дүгээр сард боолт хийж хариу арга хэмжээ авсан хэсгээс цаг агаар дулаарсны улмаас шар ус давсан, мөн хоёрдогч хүчин зүйл гудамжны цас мөс хайлж урссан байжээ.

Дүүргийн Онцгой комиссоос дараах арга хэмжээг авч ажиллажээ.

Үүнд: 

1. Онцгой комисстой гэрээт бохир зөөвөрлөх 8 тонны автомашинаар зам дээр үүссэн усыг соруулах арга хэмжээг зохион байгуулж ажилласан. 

2. Замын ашиглалт хариуцсан компани зам дээр үлдсэн мөсийг хусаж цаашид үүсэж болох байсан эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан. 

3. Дунд-Эхийн булгийг ахин хаалт хийж урсцыг өөр газар руу оруулж урсгах арга хэмжээг авч ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19