Ойн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойн менежментийг бэхжүүлэхээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Монгол Улсын Засгийн Газартай ойн хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Дэд Сайд М.Ганбаатар, Европын Хөрөнгө Оруулалтын Банкны Дэд Ерөнхийлөгч Тереза Червинска нар гарын үсэг зурлаа.
Ойн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг нь Монгол Улс, Европын Холбооны ойн түншлэлийн хүрээнд ойг хамгаалах, ойн зохистой менежментийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүртээмжтэй нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд ЕХОБ-ын дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр Европын холбооны ойн түншлэл нь Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод санаачилгыг дэмжих юм.
АДМИН






Нийгэм




