Dark Light
Нийгэм | 2024-03-13

Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа гацаанд орсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Допингийн эсрэг байгууллагад үүссэн нөхцөл байдлын талаар Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, Допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр: Допингийн эсрэг үндэсний байгууллага анх 2007 онд Допингийн эсрэг төв нэртэйгээр найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсны нэг гишүүн нь би. 

2017 оны 2-р сарын 1-ний өдөр тус байгууллага байгууллагын нэр болон үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүдийг солих хурлыг хийхдээ намайг болон тухайн үед үүсгэн байгуулалцаж байсан өөр нэг гишүүний гарын үсгийг хуурамчаар үйлдээд үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Тодруулбал бид 2 өөрсдөө мэдээгүй хэр нь тэр хуралд оролцоод өөрсдийгөө чөлөөлөх санал өгөөд тогтоол дээр гарын үсэг зурчихсан гэсэн үг. 

Үүнийг АТГ өнгөрсөн оны 10-р сараас хойш шалгаад гарын үсэг зөрүүтэй байна гэдгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоосон. Шинжээчийн дүгнэлтийн үндсэн дээр УБЕГ энэ оны 2-р сарын 20-ны өдөр тухайн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрт Допингийн эсрэг үндэсний байгууллага УБЕГ-т гомдол гаргаж шийдвэр нь энэ оны 3-р сарын 6-ны өдөр гарсан. Тэр шийдвэр нь тус байгууллага УБЕГ-т дахин нэмэх, хасах бүртгэл хийх хориг тавигдаж бичиг баримт болон тамга тэмдгээ авах боломжгүй болсон. АТГ болон УБЕГ хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргасан ч бид бичиг баримт болон тамга тэмдгээ авч чадаагүй учир Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа гацаанд орсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19