Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр: "Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон ахуйн хийн тэсрэлтийн улмаас үүдсэн асуудлуудыг шалгахаар ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагууд хэргийн газрыг үзлэгийг эрчимжүүлж ажилласан учир хууль хяналтын байгууллага болон төрийн байгууллагын хяналт шалгалтын ажлууд өнөөдрийн байдлаар дууссан байна. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байна.
Байр орон сууцны арматур, бетон хийцийн бөх бат чанар, ан цав гарсан эсэх мөн галд уярсан, дахин ашиглагдах боломжтой юу гэх зэрэг шинжилгээг Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн хяналтын хэсгийнхэн мэргэжлийн хүмүүстэй хамтраад хяналт шалгалтаа хийж дууссан. Тус барилгуудыг арматур, бетон хийцийг ШУТИС-ийн лабораторид шинжилгээ хийж байгаа. 4-р сарын 1-ний дотор бүх дүгнэлтүүд гарч дуусна. Бүх дүгнэлт гарсан үед БЗД-ийн 26-р хорооны 207-р байр буюу 63 айлын орон сууцыг Нийслэлийн төсвөөс засаж янзална. Хэрэв боломжгүй гэвэл тухайн үед ярилцаж дараагийн шийдвэрүүдийг гаргана" гэв.
АДМИН






Нийгэм




