Dark Light
Нийгэм | 2024-03-13

Хүүхэд хамгааллын чиглэлээр 9 дүүрэгт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг байгуулагдан нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байна. 

Нийслэлийн хэмжээнд 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1337 дуудлага хүлээн авч, 455 дуудлагыг хааж, 882 дуудлагыг хяналтад аваад байгаа юм. 

Мөн төрийн байгууллагын 12, төрийн бус байгууллагын 2, эмнэлгийн байгууллагын 2 нийт 16 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд хамгааллын үйлчилгээг 24 цагаар үзүүлж, 2024 оны байдлаар нийт 444 хүүхэд, 232 насанд хүрэгч нийт 676 иргэнд хамгааллын үйлчилгээг үзүүлсэн. 

Тус ажлын хэсэг нь:

-Шуурхай тусламж, Хамгаалах нөхөн сэргээх 

-Зорилтод урьдчилан сэргийлэх 

-Кейс менежмент, Кейс бүрдүүлэлт 

гэсэн гурван түвшинд хяналт-шалгалт хийж, ажлын байранд дээр нь арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19