Dark Light
Нийгэм | 2024-03-13

Тавантолгойд шунасан бүлэглэл шүүхэд нөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхэд гадны нөлөө орсон эсэх асуудлаар ЕТГ-ын дарга асан З.Энхболд байр сууриа илэрхийлэв:

Урьд өмнө хуулийн байгууллагууд З.Энхболд Стратотой хамааралгүй гээд шийдсэн хуулийн материалуудыг манай хуульч зөвшөөрвөл гаргаж өгч болно. Гол өс хонзон бол Эрдэнэс Тавантолгойгоос болсон. Энэ ордыг өгөөгүйгээ одоо хүртэл зөв гэж боддог. Яагаад гэвэл энэ компанийн хүчээр Монгол Улс амьдарч байгаа. Улсын төсөв тав дахин нэмэгдсэн.

MCS компани, Энержи Ресурс, Шинхуа, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг эд нар бүгд нийлж байгаад Эрдэнэс тавантолгойг үнэгүйгээр хувьчилж авахыг оролдлоо шүү дээ. Би 9 жилийн өмнөх юм ярьж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны УИХ-ын чуулганыг. Энэ бүлэглэлийн өс хонзон явсаар байгаад өнөөдөр шүүхийн тогтоол болж хэрэгжлээ.

MCS-ийн хөлсний Наранбаатар "Оймс" гээд нөхөр байгаа. Тэр оймс Наранбаатарын бичиж өгсөн гомдлоор 2020 онд прокурор намайг шалгасан юм. Бүгдийг нь няцаагаад энэ бол хамаагүй юм байна гэдэг прокурорын бичсэн шийдвэр хүчинтэй байгаа. Оймсын бичсэн доторх үгнүүдийг Энх-Эрдэнэ, Батзориг хоёр прокурор А, Б-гүй хуулан бичлэг хийж орж ирээд тэрийг нь шүүх шийдэж байгаа учраас бүлэглэлийн өгч байгаа ял гэж би хэлээд байгаа юм.

-Шүүхэд нөлөөлөл орсон гэж үзэж байна уу?

-Шүүхэд том бүлэглэлүүд нөлөөлж, хэрэг биш зүйлийг хэрэг болгож байгаа учраас давж заалдах гээд байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19