2024 оны 3-р сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнгөрсөнд болсон бүхий л зүйлдээ дүн шинжилгээ хийж урмыг нь хугалж гомдоосон нэгнээсээ уучлал хүсэх, үл ойлголцсон бол ярилцаж сэтгэлээ онгойлгоход тохиромжтой үе юм. Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд олон гарна. Хайр дурлалын харилцаа шинээр үүсэх, гэр бүл болох, шинэ танилуудтай болоход туйлын таатай байна. Дотор эрхтний хямралд орж эрүүл мэнд төвөгтэй болж ирнэ. Мэргэжлийн хүнд нь өөрийгөө даатгавал зохино.
Үхэр: Таны ажил дээрээ хайхрамжгүй назгайрсны үр дүнг өнөөдөр та мэдрэх болно. Мэргэжлийн хүрээндээ та хуумгай хандсанаас та ихэд гэмших болно. Энэ үйлдэл нь өөр бусад хүмүүст нэг их нөлөөгүй юм. Эрчүүд өөрийн зорьсон зорилгодоо хайнга хандсанаас ажил дээрх байр суурь ганхах цаашлаад ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авхуулж мэдэх юм.
Ихэр: Бүсгүйчүүдийн хувьд илүүтэйгээр хүсэл мөрөөдөлдөө автан үүлэн дээгүүр хөвөх мэт бүхий л санаа бодол нь энд биш тэнд байх болно. Тэд мөрөөдлийнхөө үзүүрээс багахан ч болов атгаж чадна. Хол замд гарах гэсний хэрэггүй. Бүтэшгүй, урагшгүй ажлын ард гарахын тулд хүчтэй байж хэн сэргэлэн овсгоотойг нь ажлын амжилт хүлээж байх болно. Хэрэв та шүүмжлэлтэй хандвал долоо хоногийн эцсээр спортын талын асуудал мөн гэрээ хэлэлцээр нааштайгаар шийдвэрлэгдэнэ.
Мэлхий: Өнөөдөр төлөвлөсөн ажлаа саадгүй хийж гүйцээнэ. Эрч хүч өдрийн турш үргэлжлэхгүй. Таны аливаа зүйлийг олон талаас нь харж, нэгэн хэвийн байдалд дургүй зан өнөөдөр таныг тайван амруулахгүй бололтой. Оройдоо ядарч туйлдсан биеэ сайтар энхрийлээрэй. Үйл явдлын өрнөлийг сайтар ажиглан бүх санаачилгыг гартаа авч нөхцөл байдлыг өөрийн хүссэнээр эргүүлж чадна. Хүсэж буй зүйлдээ саадгүй хүрэх болно.
Арслан: Эрхэм зорилго тань өнөөдөр гэрэлтүүлэх болно. Урам зоригтой хүмүүс эрч хүчтэй байна. Өнөөдрийн болох үйл явдал таны сэтгэлийн утсыг хөндөнө. Нарийн мэдрэмжтэй хүмүүс сонирхолтой хүнтэй танилцах болно. Алс замд гарахаар төлөвлөж байгаа бол бэлтгэлээ сайтар базаагаарай. Өнөөдөр ихэнх төлөвлөсөн ажил саадгүй бүтнэ.
Охин: Та өнөөдөр бүгдийг нягталж дүгнэж цэгнэхийг хичээнэ. Үр дүн нь таны төсөөлж байсан шиг байхгүйд урам хугарна. Илүү ихийг хийхийг мөрөөдөж төлөвлөгөө хүртэл гаргаж амжина. Хэрэв таны хийж буй ажил тань танд сэтгэл ханамж өгч чадахгүй байгаа бол та оновчтой сонголт хийхийг зорь. Бод, сэтгэ, төлөвлө. Хэн эрч хүчтэй, түрүүлж алхсаныг нь л амжилт хүлээх болно. Хайртай хүмүүсээсээ эрч хүчийг мэдэр.
Жинлүүр: Ширүүн өдөр. Өнөөдөр та ажлыг нэгдүгээрт тавих хэмжээний ажил хэрэгч байх болно. Цагийн юм цагтаа гэдэг зарчим танд үйлчилж та бусдыг ч мөн адил ингэж шахах болно. Ширүүхэн шалгаж, тооцоо хийж, хариуцлагыг хүн бүрд мэдрүүлэх, ажлын явцыг цаг хугацаагаар нь хэмжиж өнөөдөр та хатуу самар шиг л байх болно. Амьдралын эрч хүч нэлээн дээгүүр байна. Санхүүгийн эргэлт түргэсэж түншлэгчээс урмын үг сонсох болно.
Хилэнц: Тэвчээр шаардсан өдөр. Гэнэтийн таагүй зүйлээс болж сэтгэл санаа хямрах үүнийг тань дагаад эргэн тойрныхон чинь тавгүйтэх байдал үүснэ. Аливаа зүйлийг гүн гүнзгий хүлээж авдаг таны хувьд тайвшралыг хурдан авч чадахгүй л болов уу. Од эрхэс бусад өдрүүдээс илүүтэй энэ өдөр таныг тэвчээртэй, биеэ барихыг зөвлөж байна. Амьдралаа бодитоор харах, хэн нэгнээс халамжийг мэдрэх хүсэл өөрийн эрхгүй төрөх болно. Дотнын найз нөхөд ихээр үгүйлэгдэнэ.
Нум: Хоёрдмол өдөр. Өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд, өөрийгөө хөгжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулахыг хичээнэ. Оюутан залуус оролдлого сайтай байж хүссэн үр дүндээ хүрч чадна. Нийгмийн байдалтай холбоотой ажил дээр цалин хөлсний тал дээр асуудал үүснэ. Энэ нь танд болон хамтрагчдад чинь нэлээд хүнд тусах болно. Та сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд аль болох их уншиж мэдлэгээ тэлэх хэрэгтэй.
Матар: Харилцааг эрхэмлэсэн өдөр болж өнгөрнө. Гэр бүлийн байдал асуудал багатай байх ба үр хүүхэд тань таныг ихээхэн баярлуулах болно. Энэ нь танд нэлээдгүй амьдралын эрч хүч, урам зоригийг хайрлах болно. Эрүүл мэндийн тал дээр санаа зовох зүйлгүй. Эрчүүдийн хувьд олонд танигдах, нэр хүнд нь өсөх хандлага ажиглагдаж байна. Тэдний бодол санаа нь сонирхож буй хүнийхээ анхааралд өртөхгүй байхын аргагүй байдалд байна.
Хумх: Хүнд өдөр. Нэлээд амар амгалан үргэлжилж байсан хувийн амьдралд бэрхшээл тохиолдоно. Аав ээж, ахмад хүмүүс тань таны санааг ихээхэн зовооно. Тэдний эрүүл мэндэд анхааралгүй орхиж болохгүй асуудал үүснэ. Сандарч үймэлгүй тайвнаар асуудлыг шийдэж чадна. Зарим нэг үл ойлголцолд хүрсэн хосууд харилцаагаа хэвийн болгох гэж хичээнэ. Бүсгүйчүүд чанд хатуу зогсож нэг хэсэгтэй л өөр тийш хандахгүй зөвхөн өмнөхөө л анхаарах болно.
Загас: Оюуны чадамжаа ашиглан шавь сургах, эрдмийн ажил бичих, төсөл шинээр санаачлах зэрэг мэдлэг, чадвар шаардсан оюунлаг нэг нь таатай амжилтад хүрнэ. Харин түншийн харилцаа тогтоох, хөрөнгө оруулагч сонгох зэрэгт тааламжтай бус байна. Хувь заяаны сорилтод бэлэн байгаарай. Амьдралд таашгүй адармаатай зүйл тохиолдоно. Ойр дотнын хүмүүсээ сэтгэл санаагаар дэмж. Санал зөвлөгөөгөө хуваалцаарай.
АДМИН






Нийгэм




