БИЛГИЙН ТООЛЛЫН 5 2024.03.14 / ПҮРЭВ ГАРАГ/
ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Эд,мал арвижна
Наран ургах, шингэх: 07.07-18.56
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 3 сарын 14, Бархасбадь гараг. Билгийн тооллын 5, Гоё хүүхэн одтой, улаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм




