Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас их ба түүний орчим байх төлөвтэй байна.
Тодруулбал Сэлэнгэ мөрний адаг, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см ахиу байхаар байна. Түүнчлэн бусад томоохон гол мөрний хувьд ч олон жилийн дунджаас их байх төлөвтэй байгаа аж.
Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас их, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөв үүсдэг байна.
Түүнчлэн түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл ч бүрддэг юм байна.
Иймээс хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Гол мөрний болоод хур борооны үерийн оргил үе нь гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг байна.
АДМИН






Нийгэм




