Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас төмөр замын газруудад шар усны үерээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмжийг хүргүүлж байна.
Замын ангиуд үзлэг шалгалтыг нормын дагуу хийж, төмөр замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, бут бургасыг цэвэрлэх, гол горхины урсгал голдиролыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах,
Гүүрүүдийн усны түвшин хэмжих хэмжээсүүдийг тодруулах, гүүр хоолойн бригадын машин механизм багаж хэрэгсэлд үзлэг хийж шаардлагатай засвар үйлчилгээг хийж бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.
АДМИН






Нийгэм




