Dark Light
Нийгэм | 2024-03-14

Техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, КОЙКА олон улсын байгууллага, KOTI, KoROAD байгууллагын хамтран хэрэгжүүлж буй Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төсөл өнөөдөр /2024.03.14/ нээлтээ хийлээ. 

Тус төслийн нийт өртөг нь 13 сая ам.доллар бөгөөд 2027 он хүртэл үе шаттайгаар хэрэгжих юм.

- Бодлогын зөвлөмж: Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах бодлого зөвлөмж

- Тээврийн хэрэгслийн удирдлагын систем бий болгох

- Техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга байгууламжийг сайжруулах

- Техникийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчлэх

- Албан хаагчдад сургалт явуулах зэрэг юм.

Дээрх төслийн үр дүнд Монгол улсын техникийн хяналтын үзлэгийн чадавх бэхжиж, Монгол улсын замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн  байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасаж Монгол хүн эрүүл аюулгүй таатай амьдрах орчин бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19