Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарбаясгалан Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент, тус байгууллагын зөвлөх Сара Вуудкоок болон холбогдох албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран 2019-2023 онд хэрэгжүүлсэн "Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь" төслийн үр дүн болон төслийг дараагийн шатанд үргэлжлүүлэх төслийн зорилго, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
АДМИН






Нийгэм




