Dark Light
Нийгэм | 2024-03-14

Охин: Тайван өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3-р сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна

Хонь: Айдас түгшүүртэй, тайван бус өдөр байна. Шинийг хийж бүтээх гэхээсээ илүүтэй мэдлэгийн хүрээгээ тэлэх, ахмадуудын зөвлөгөөг сонсох, тэдний туршлагаас хуваалцахыг хүснэ. Аливаа сөргөлдөөн, үл ойлголцолд номхон хүлцэнгүй байдлаар, бусдад захирагдах зарчмыг илүүд үзээрэй. Өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхийг зөвлөж байна. 

Үхэр: Хоосон мөрөөдөл, төөрөгдлөөсөө салахад хамгийн тохиромжтой байна. Нэг их хүч зарцуулалгүй олонд хэрэгтэй, нэр хүндтэй хүн болно. Ямар ч асуудал тулгарсан таныг дэмжин туслах, танд гараа сунгах хүн эргэн тойронд тань олон байгаа тул та хүчтэй, чадалтай, олонтой хүн гэдгээ үргэлж мэдэх хэрэгтэй. Харин эрүүл мэндийг бэхжүүлэх тал дээр дорвитой анхаарахыг зөвлөж байна. 

Ихэр: Хүнд өдөр. Худалдаа наймааны хэлэлцээр тань ихээхэн ярвигтай, шийдвэрлэхэд бэрх байж магадгүй. Та өөрийн хүч дээр хэн нэгэн нөлөө бүхий хүний хүчийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. Бүх зүйл таны төлөвлөснөөр болж чадвал алс хэтдээ арвин ашиг орлогыг авчирна. Од гараг таатай байрлалд байгаа тул та энэ үеийг алдалгүй ашиглаарай. 

Мэлхий: Мөнгө санхүүгийн алдагдалд орж магадгүй хэмээн одод танд сэрэмжлүүлж байна. Хувийн амьдралдаа анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүснэ. Эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг зөөлөн харилцсанаар аливаа үл ойлголцол, таагүй нөхцөл байдлыг өнгөрүүлж чадна. Таны хувьд бүх хүмүүстэй ижил хэмжээнд харилцаж чаддаг зан тань эв найрамдлыг билэгдэнэ. 

Арслан: Таны өчүүхэн буруу үйлдэл ч хүмүүсийн анхааралд өртөж, өөрийн нэр хүндээ хамгаалах хэрэгтэй болно. Өөрийгөө болон бусдыг хүндлэх зан чанар амжилтад хүрэх, сайн нэрийг олох үндэс болно. Энэ өдөр эсрэг хүйсийнхээ хүмүүсийн сэтгэлийг татах гэж хичээх болон хайр сэтгэлээ илчлэх үйлдлүүд амжилттай болно. 

Охин: Тайван өдөр. Таны хэвийн бус бодол тань зарим нэг таагүй уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд удирдлага нартайгаа үл ойлголцолд хүргэж мөн хамтрагчийнхаа дургүйг хүргэж болзошгүй байна. Энэ мэт таагүй асуудлууд тулгарч мэдэх тул үүнд бэлтгэлтэй байгаарай. Биеэ тоосон, бардам зан таагүй байдалд оруулдгийг бүү мартаарай. 

Жинлүүр: Баяртай өдөр. Хөндлөнгөөс ирэх ачаалал, хөрөнгө оруулагч татах үйл ажиллагаа болон ивээн тэтгэгчтэй болох үйл явц туйлын боломжийн байх бөгөөд бүсгүйчүүдийн хувьд томоохон шалгалт, сорилттой дүйцэхүйц байх болно. Харин эрчүүдийн хувьд сайхан мэдээ хүлээн авна. Тэдний орлогын шинэ эх үүсвэрийг олж, хувийн амьдралдаа, албандаа томоохон эргэлт хийнэ. 

Хилэнц: Дарга удирдлагатай ам мурийх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Санаачилга гаргах, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхээс татгалз. Таны хувьд зөвхөн ажил төрлөө бодсоор ахуйн ажилд оролцож чадахгүй бусдад буруу ойлголт төрүүлж мэднэ. Сэтгэл зүрхээ сайтар сонс, хайр дурлалын харилцаа ч урьдын адил хүчтэй хэвээр байх болно. Таны хувьд өмнөхөөсөө илүү тэвчээртэй байх шаардлага тулгарч мэднэ. 

Нум: Хууран мэхлэлт, далд явуулга гээд муу энерги давамгайлна. Хэн нэгэнд залилуулж ихээхэн хэмжээний мөнгөө алдаж болзошгүй. Энэ өдөр азын тэнгэр таныг ивээхгүй нь бололтой. Өдрийн таагүй энергиэс болоод ажил хэрэг урагш муутай, ажил гараас гарахгүй таныг бухимдуулна. Чухал шийдвэр, бичиг баримт боловсруулах, гэрээ хэлэлцээр хийсний хэрэггүй. 

Матар: Энэ ордны бүсгүйчүүдийн хувьд санхүүгийн хувьд тогтвортой өдрүүдийн нэг. Танд илүү зарцуулалт хэрэгтэй, эсвэл бүх зарлагуудаас давсан ашиг байгаа бол буяны үйлсэд зориулаарай. Таны сайхан сэтгэл, үйлдсэн буян тань хэд ахин үржигдэж танд ирнэ гэдэгт итгээрэй. Хайр сэтгэлийн өрнөл таатай байх, болзоо тань тааламжтай болно.

Хумх: Та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байж чадвал аз жаргалыг ч өчүүхэн жижиг зүйлээс мэдэрч болно. Харин эсрэгээрээ өөрт оногдсон тавилан, босгосон амьдралдаа чамлалттай ханддаг, бусдын амжилтад атаархаж явдаг бол хэзээ ч таныг хэн нэгэн ивээлдээ авахгүй. Үдшийг өөрийн хамгийн дуртай зүйлээ хийж өнгөрүүлээрэй. 

Загас: Хоёрдмол өдөр. Эрч хүчээ хий тооцоолж боломжгүй зүйлийг боломжтой мэт сэтгэх нь таны амжилтыг сулруулах болно. Түүнээс гадна энэ өдрийн хандлага нь ерөөс таагүй, түгшүүртэй ямар нь мэдэгдэхгүй хувирамтгай байх болно. Өвчин эмгэг тусах магадлал ч өндөр байх тул түүнийг анхааран авч үзэж эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19