Dark Light
Нийгэм | 2024-03-15

Ханги боомтод ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сангийн сайд Б.Жавхлан,холбогдох албаны хүмүүстэй хамт хилийн Ханги боомтод ажиллаж,тулгамдаж буй асуудалтай танилцлаа. 

        Манай улс 2024 онд 60 сая тн нүүрс экспортлох зорилт тавьсан, Ханги боомтоор энэ онд 10 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Иймд тус боомт дахь ачаа тээврийн урсгал, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж буй.

         Экспортын гарц нэмэгдүүлэхэд AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн терминал чухал үүрэгтэй.                 

Энэ терминалын бүтээн байгуулалт Ханги боомтод өрнөж байна. Ирэх зургадугаар сард ашиглалтад орох юм байна. 

       Боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим  аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдтэйгээ уулзаж,ярилцлаа. 

       Энэ үеэр ААН,иргэдийн төлөөлөл Ханги боомтын орчимд суурьших иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас

•Ундны ус

•Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлж байв. 

Мөн   

•Сургууль, цэцэрлэг

 •Төрийн нэг цэгийн үйлчилгээний төв

•Хүнд даацын автомашины оношилгооны төв байгуулах хэрэгтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19