Dark Light
Нийгэм | 2024-03-15

Үндэсний дээд лиг драфттай болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын финалын тоглолтууд үргэлжилж байна. МСБХ-ны Үндэсний дээд лиг ирэх улирлаас эхэлж, шинэ тоглогчдыг драфтын зарчмаар элсүүлэхээр боллоо. Энэ хүрээнд Монголын сагсан бөмбөгийн холбоо, Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг өчигдөр зурснаар албан ёсоор баталгаажив.

Харин Үндэсний дээд лигт шинэ тоглогч элсүүлэх драфтын үйл ажиллагааг ирэх сард зохион байгуулахаар болжээ. Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн лиг мэргэжлийн лигийн түвшинд илүү ойртохыг мэргэжилтнүүд болон сонирхогчид дүгнэж байна.

Дашрамд дурдахад, өнөөдөр Үндэсний дээд лигийн финалын цувралын дөрөв дэх тоглолт болно. Эхний хоёр цувралд “Хүлэгүүд”, гурав дахь тоглолтод “Металл” хожоод байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19