Dark Light
Нийгэм | 2024-03-15

Бусдын амь насыг хохироосон ноцтой гэмт хэргийг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймагт 2024 оны гуравдугаар сарын 12-13-ны шилжих шөнө иргэн 24 настай эмэгтэйг марк, улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдэгдсэн. 

Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Хонда” маркийн тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг илрүүлж, тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19