Dark Light
Нийгэм | 2024-03-15

Зам, тээврийн салбарынхан 555 сая төгрөг хандивлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд өнөөгийн  байдлаар нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч, нийт нутгийн 60 хувь нь цастай байна. 

Цаашид мал төллөлт хүндрэх төлөвтэй байгаа тул малчдадаа туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж, нийт 555 сая 200 мянган төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгөв. 

Байгалийн эрхшээлд амьдардаг малчдадаа сэтгэлийн дэм үзүүлж, туслах аяныг салбарын сайдын санаачилгаар өрнүүлж, уг аянд Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний 13 харьяа байгууллага нэгдсэн юм. 

Дээрх мөнгөн хандиваас гадна Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Тавантолгой төмөр зам ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын онцгой байдлын шуурхай штабт 24.4 сая төгрөгийн үнэ бүхий 600 боодол өвс, 150 уут малын тэжээл, 28 кг хуурай сүү зэрэг тусламж үзүүллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19