Сүүлийн жилүүдэд хэрэх өвчнөөр хүүхэд өвчлөх нь нэмэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг, явц удаан байгаагаас оношлогоо, илрүүлэг оройтож, зүрхний олдмол гажиг үүсэх эрсдэл өндөр байна. Манай улсын статистик мэдээнээс харахад хэрэх болон хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажиг нь өсвөр насныханд тохиолдож байгаа зүрх судасны өвчлөлийн хоёрдугаар байранд орж байна.
Иймд орон нутгийн хүүхдийн эмч нарт "Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох чадавхи олгох" сургалтыг эхлүүллээ.
Энэ удаагийн сургалтад 20 аймгийн 40 хүүхдийн эмч нарыг хамруулж сургагч багшаар бэлтгэж байна. Аймаг бүрээс бэлтгэгдсэн 2 сургагч багш орон нутагтаа уг сургалтыг зохион байгуулах юм.
Эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулснаар үндэсний хэмжээнд Хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн оношилгоо, эмчилгээний чадамж сайжирч, цаашлаад өвчлөлийн хувь буурах боломжтой гэж үзэж байна.
Сургагч багш бэлтгэх сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-тэй хамтран зохион байгуулж байна.
АДМИН






Нийгэм




