Dark Light
Нийгэм | 2024-03-15

Түргэвчилсэн лабораторийг байнгын ашиглалтад хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Импортоор орж ирж байгаа барилгын материалуудыг лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулах зорилтын хүрээнд БХБЯ Замын-Үүд хилийн боомтод Барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийг ашиглалтад орууллаа.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг 2024 оны гуравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Замын-Үүд хилийн боомтод ажиллаж, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19