Dark Light
Нийгэм | 2024-03-15

13 настай охиныг хөнөөсөн этгээдийг бүх насаар нь хорино

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас 2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 /Хүнийг алах/-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.  

/С.Б нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан/


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19