Dark Light
Нийгэм | 2024-03-15

Загас: Амар амгаланг эрэлхийлсэн өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3-р сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна

Хонь: Хамтын харилцаанд таагүй, шинэ ажил эхлүүлэх хэрэггүй. Амьдралын эрч хүч сул байна. Та тун удахгүй алдагдалд орж санхүүгийн байдал тань хүндрэх магадлалтай. Энэ таны бодлогогүй үрэлгэн байдлаас болно. Хэн нэгэнтэй үл ойлголцож, сэтгэл санаагаар унаж магадгүй. Эрүүл мэнддээ сайтар анхаарах хэрэгтэй. 

Үхэр: Аливаа харилцаандаа болгоомжтой, эерэг байхыг од гаригсын зүгээс анхааруулж байна. Ажил мэргэжлийн хүрээнд илүү их идэвх чармайлт гаргах гэсний хэрэггүй. Бага зэргийн үл ойлголцол, хий хоосон яриа таны нэр хүндэд муугаар нөлөөлж, улмаар алдагдалд оруулж болзошгүй. Алсын хараатай, ухаалаг байж, эргэн тойрны хүмүүстэй сайхан харьцаж энэрэнгүй сайхан сэтгэлээр ханд. 

Ихэр: Өнөөдөр таны эргэн тойрныхон танаас зөвшөөрөл авалгүй асуудлыг өөрийн дураар шийдсэнээр муудалцах болно. Хэрэв танд итгэлтэй найзууд байдаг бол сэтгэлээр бүү уна. Тэдний шударга, хайр харамгүй байдал нь таны холын ирээдүйд нөлөөлнө. Гэхдээ асуудлыг маргааш шийдвэрлэнэ гэж хойш бүү тавь. Аливаад ухаантай, шийдэмгий бай. 

Мэлхий: Одод аливаа эрсдэлтэй ажил, үйлээс болгоомжлохыг анхааруулж байна. Магадгүй та санхүүгийн алдагдалд орно. Өөрийн үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй болж байна. Байдлыг буруу үнэлснээс, хуумгай хандсанаас үүдэж хүндрэл гарч мэднэ. Эрүүл мэнддээ анхаар таны эрүүл мэнд тань муудаж болох юм. Гэрээ хэлэлцээр хийх, уулзалт, зочин хүлээж авахыг хойшлуулаарай. Муу мэдээ эсвэл хажуугаас муу нөлөө ирэх болно. 

Арслан: Өөрийн үзэл бодлоо дүгнэж цэгнэх, сэтгэлээ цэвэрлэх, эргэцүүлэн бодох өдөр. Энэ үед шинэ ажил эхлэх болон хувийн харилцаанд өөрчлөлт хийхэд таагүй байх бөгөөд багагүй хүндрэл гарахаар байна. Ямар нэг зүйлд хэт идэвх зүтгэл гарган ажиллахаас татгалзаж, шинэ санаачилга гаргах гэсний хэрэггүй. Одоогийн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар дүгнэх нь эргэн тойрны хүмүүсийн санаа бодлыг ойлгох, таагүй байдлаас нэр төртэйгөөр гарах зэрэгт тусална. 

Охин: Шинэ ажил төлөвлөхөд нэн тааламжтай өдөр. Өнөөдөр та өөрийн авьяас билэг, чадвараа бүрэн хэмжээгээр гаргаж, санасандаа хүрч чадна. Та санхүүгийн байдлаа эрс дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй ч эрсдэлтэй алхам бүү хий. Сансрын энергийн нөлөөгөөр зарим хүмүүс ажил мэргэжлээ сольж өөрчлөхийг хүсэх бол нөгөө хэсэг нь амжилтдаа сэтгэл ханахгүй, илүү ихийг хүсэж догшин ширүүн авирлах бололтой. 

Жинлүүр: Хамтран ажиллагч тань танд санал тавивал түүнийг сонсох нь дээр. Хэрэв та тэдний итгэл даах хүн гэдгийг нь мэдэж байгаа бол саналыг нь дага. Өдөр тутмын төлөвлөсөн ажлаа л хий. Өөр зүйлд анхаарлаа хандуулах гэсний хэрэггүй. Энэ үдэш санаанд оромгүй гийчин айлчлан ирж таныг баярлуулах болно. Өнөөдөр амралтын өдөр учир сайхан амарч алжаалаа тайл. 

Хилэнц: Та хэн нэгэнтэй маргалдсанаас болж үйлс тань бүтэмж муутай байх ба шинэ ажил төлөвлөх, эхлэхэд таагүй байна. Тиймээс юу болохыг тэвчээртэй хүлээ. Гэр бүл болон амрагийн харилцаанд хүндрэл гарах төлөвтэй. Ахуйн ажил, үл хөдлөх хөрөнгийн асуудлаар хөөцөлдөж өнөөдрийг өнгөрөөх байх. Гэр бүл доторх уур амьсгал таагүй байгаагаас үүдэлтэй сэтгэл хямралд өртөж болзошгүй. 

Нум: Өнөөдөр таны өөртөө хэт итгэх, биеэ тоох зан тань хэрээс хэтэрч мэднэ. Үүнээс болж бодлогогүй алхам хийж, буруу шийдвэр гаргахад хүрнэ. Тийм учраас санхүүгийн асуудлыг шийдэх, гэрээ хэлэлцээр хийхгүй байхыг хичээгээрэй. Од эрхсийн зөвлөж байгаагаар гэрээ хэлэлцээрийг дараагийн долоо хоногт болгож хойшлуулан зүгээр л амрах нь ашигтай.

Матар: Тогтворгүй байдал сэтгэл гутрал хэсэг хугацаагаар алга болно. Харилцаа болон хайр сэтгэл, бодит байдалд баяр баясгалан авчирна. Танд сэтгэл тайван баяр хөөр буцаад ирэх болно. Үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд аялал жуулчлал, даатгал зэрэг өөр асуудлуудад анхаарал хандуулснаар таныг санаа зовох байдлаас түр холдуулах тустай. Та энэ бүхнийг үлгэрийн гэмээр хурдан амжуулах бололтой. Харин эрүүл мэндийн хувьд тийм ч таатай зүйл харагдахгүй байгааг анхаарах хэрэгтэй. 

Хумх: Гэнэтийн өөрчлөлтүүд таныг их ажиллах, бүх мэдэхгүй судлаагүй зүйлийг хийхийг шаардах болно. Таны энэ сонирхол татсан байдал нь том амжилт гаргахад тус дөхөм болно. Хамгийн гол нь сонгосон зорилгодоо хүрэхдээ бүгдийг нэг дор биелүүлэх гэж зүтгэхийн хэрэггүй. Зорилго, ажил бүхэн өөрийн гэсэн дараалалтай байх болно.Үзүүлэлт үр дүн нь зөвхөн танаас хамаарах болно. 

Загас: Амар амгаланг эрэлхийлсэн өдөр. Амгалан тайван байдлаа хадгалж, буулт хийх арга замыг хайж олохыг хичээ, тэгвэл бүх зүйлс бүтнэ. Хувийн амьдралаа сайн сайхнаар өөрчлөх боломж ирэх ба тэрхүү боломж бололцоог бүү алдаарай. Ганц бие хүмүүс өөрийн заяаны ханьтай учрах бололтой. Амралтын өдрийг аав ээждээ зориулаарай.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19