Dark Light
Нийгэм | 2024-03-16

Хошууч генерал Б.Эрдэнэбат НҮБ-д ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Кипр Улс дах НҮБ-ын Энхийг сахиулах UNFICYP ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Цэргийн хүчний командлагчаар томилогдсон хошууч генерал Б.Эрдэнэбат АНУ-ын Нью Йорк хотод байрлах НҮБ-ын Төв штабын Энхийн ажиллагааны газрын Цэргийн хэлтсээс зохион байгуулж буй шинээр томилогдсон Цэргийн хүчний командлагч болон хүчний командлагчийн орлогч нарын албан томилгоот хуралд оролцож байна. Энэ нь түүний хүчний командлагчаар томилогдсоноос хойших анхны гадаад айлчлал гэдгээрээ онцлог юм. 

Шинээр томилогдсон хүчний командлагч нар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн улсад тус тусын ажиллагааны чиглэлээр илтгэл тавьж, НҮБ-ын Энхийн ажиллагааны газар, хэлтсүүдийн мэдээллийг сонсож байгаа ажээ.

Хошууч генерал Б.Эрдэнэбатыг Нью Йорк хотод ажиллах энэ цаг үед өөрийн улсын цэргийн алба хаагчид UNFICYP ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буйтай холбогдуулан АНУ-д суугаа зарим орны Элчин сайдууд алба хаагчдынх нь үүрэг гүйцэтгэлтэй холбоотойгоор уулзаж, санал солилцсон байна. Тухайлбал, Аргентин Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Элчин сайд Ричард Е Лагорио, элчин зөвлөх Емманиел Гуерра, цэргийн зөвлөх хурандаа Енрик Кастро нар өчигдөр уулзжээ.

Тэрээр ирэх 7 хоногт НҮБ-ын ЕНБД-ын орлогч Энхийн ажиллагааны газрын дарга ноён Лаукра, ЭАГ-ын Бодлого, Үнэлгээ, Сургалтын газрын дарга Давид Хайри нарын албаны хүмүүстэй уулзах юм байна. 

Ташрамд онцлоход хүчний командлагч ажиллагааны газар оронд томилогдсон даруйдаа НҮБ-ын ЕНБД-ын Тусгай төлөөлөгч Колин Стювартаас үүрэг чиглэл авч, ажиллагааны газар орон дахь цагийн байдал, сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээний биелэлтийг хянах, Өмнөд Кипр (Грек)-ийн командлагч, Хойд Кипр (Турк)-ын командлагч генералуудтай уулзаж өнгөрсөн 8 дугаар сараас хойш тасраад байсан цэргийн харилцан уулзалтыг дахин сэргээгээд байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19