Dark Light
Нийгэм | 2024-03-16

Малчдад 150 сая төгрөгийн хандив өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд “Малчдадаа тусалъя” аяныг өрнүүлж Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын малчдад нийт 150 сая төгрөгийн бараа материал, бэлэн мөнгөний хандив өгөв. Дээрх хандивын аяныг “Эрдэнэс Тавантолгой” ХК гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран өрнүүлж өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн, Засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх нарт хандивын батламжийг гардуулав.

Хандивын арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Норинко Интернэйшнл Кооперэйшн ЛТД", гэрээт болон туслан гүйцэтгэгч “ТиТи Жи Ви Си Өү”, “Нормаунт”,“Үндэсний оператор түншлэл, "KARS", “Кэй-Эй Майнинг” компаниуд сэтгэл нэгдэн оролцсон бөгөөд орон нутгийн удирдлагууд хандивыг бүх малчин өрхүүд, зорилтот эзэнд нь хүргэхээ хэлж, талархсанаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19