Dark Light
Нийгэм | 2024-03-16

Цэцэрлэг суманд 13 мянган мал хоргоджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд зудын нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд нийт 296.400 толгой малтай, отроор 68900 толгой мал өвөлжсөн байна. 

Монгол Улсын Засгийн газраас үүрэг болгосны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам зудын хүнд нөхцөлд байгаа иргэд, малчдад хүнд цаг үед хэрэгцээт зүйлсийг хүргэлээ. 

Мөн хотондоо байгаа мал төдийгүй хоол, тэжээлийн дутагдалд орсон буга, согоо, зэрлэг ан амьтдад өвс, тэжээл дөхүүлэх ажлыг сумаас сум дамжин зохион байгуулж, малчдын өмнө тулгарсан хүнд нөхцөлийг даван туулахад нь дэм болохоор тулгамдсан асуудлуудаа хамтдаа шийдвэрлэн ажиллаж байна.

Сумын хэмжээнд нийт 11000 гаруй толгой мал, отроор 2000 аад мал хорогдсон. Цасны зузаан тал газраа 30-40 см гуу жалгандаа 70-100 см, иргэд, малчид хэцүүхэн өвөл, хүндхэн хаврыг сэтгэлийн хувьд хүнд туулж байна. 

Хахир, уртхан шөнө өнгөрсний маргааш хэдэн зуу, мянгаар тоологдох толгой мал хорогдсон мэдээлэл сум, орон нутгийн хэмжээнд өдөр бүр нэмэгдэж, хэчнээн малчны хот нүдэн дээр харлаж үлдэж байгааг харахад харамсалтай байна гэж ярих  малчид, иргэдийн  өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг сонсож, тодорхой хэмжээнд шийдвэрлэхийн төлөө газар дээр нь очиж ажиллахад дээрх дүр зураг, хорогдсон малын тоон мэдээлэл тасрахгүй байна.

Монгол Улсын Засгийн газраас үүрэг болгосны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам зудын хүнд нөхцөлд байгаа иргэд, малчдад хүнд цаг үед хэрэгцээт зүйлсийг хүргэлээ. 

Мөн хотондоо байгаа мал төдийгүй хоол, тэжээлийн дутагдалд орсон буга, согоо, зэрлэг ан амьтдад өвс, тэжээл дөхүүлэх ажлыг сумаас сум дамжин зохион байгуулж, малчдын өмнө тулгарсан хүнд нөхцөлийг даван туулахад нь дэм болохоор тулгамдсан асуудлуудаа хамтдаа шийдвэрлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19