Dark Light
Нийгэм | 2024-03-16

Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ хийж болох зүйлс

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УУЛАНД АЛХАЖ, АГААРТ ГАРАХ

Амралтын өдрөөр гэр бүлээрээ амралтын өдрийг утгатай өнгөрүүлэх нэг арга бол гэр бүлээрээ ууланд алхаж, агаар салхи амьсгалах. Очих газар руугаа өглөө эртхэн босоод гарвал. Хүн багатай. Дараалал, хүлээлт байхгүй, түгжрэл ч байхгүй байх учир таныг стрессдүүлэхгүй. Мөн энэ өдрөө үүрд хадгалахын тулд бичлэг болон зураг авхуулж, зургийн цомгоо чимээрэй.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ХООЛ ХИЙХ

Амралтын өдрөөр гэр бүлээрээ гэртээ цаг гарган хоол хийх сайхан. Ялангуяа гэр бүлээрээ, хамтдаа хоол хийх нь бүр сайхан. Гэр бүлийн гишүүн бүр оролцсон хоолны амт таны амралтыг шинэ, содон зүйлээр чимэх болно.

СПОРТ КЛУБҮҮДЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ

Та гэр бүлээрээ амралтын өдрөө сонирхолтой байлгах үүднээс спортын төрлүүдийг жижиг цаасан дээр нэг нэгээр нь бичиж сугалаад тухайн сонгогдсон спортоор тэр өдрөө хичээллээрэй.

ЗУРГИЙН ЦОМОГ ХИЙХ

Сүүлийн үед хүмүүс өөрсдийн зургаа гар утас болон компьютерт хадгалах нь түгээмэл болсон. Гэхдээ таны утас алдагдах. Компьютер чинь гацаж, эвдрэх тохиолдолд таны бүх дурсамж байхгүй болно гэж бодохоор харамсалтай байгаа биз дээ. Тиймээс зургийн цомог бүтээхийг ажил хэрэг болгоод амралтын өдрөөр амжуулаарай. Эсвэл унтлагын аль нэг өрөөнийхөө ханыг гэр бүлийн зургийн цомгоор чимж болно шүү дээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19