Dark Light
Нийгэм | 2024-03-16

МУБИС Японы Нагояа сургуультай хамтарч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы Нагояа их сургууль, Монгол улсын боловсролын их сургуулийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтаар тэгш хамруулах чиглэлээр багш, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, клиник сэтгэл судлаач бэлтгэх, хүүхдийн хөгжлийн цогц үнэлгээнд үндэслэн эцэг эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх асуудлаар  санал солилцлоо. 

Уулзалтад Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, Японы Нагояа их сургуулийн Хүний хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө судалгааны төвийн захирал, клиник судлаач Канеко Хитоши (Dh.D), хүүхдийн сэтгэцийн эмч Номура Кенжи (Dh.D), клиник сэтгэл судлаач Ёкояма Кана (Dh.D) болон МУБИС-ийн Багшийн хөгжил сургалт судалгааны хүрээлэн, хүүхдийн хөгжлийн секторын эрхлэгч Д.Одгэрэл болон холбогдх албаны хүмүүс оролцлоо. 

Монгол улсын боловсролын их сургууль нь 2013 оноос Японы Нагояа их сургуультай хамтран сургалт, судалгааны чиглэлээр 10 дахь жилдээ хамтран ажиллаж бөгөөд энэ хүрээнд Хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээг илрүүлж, судалгаанд түшиглэн тэдний хөгжлийг дэмжих зорилгоор ”Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд “Танака Бине” оюун ухааны сорилын Монгол хувилбар боловсруулах судалгаа, “Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг дэмжих” хамтарсан судалгаа, “Монгол дахь бага ангийн сурагчдын зан төрх, танин мэдэхүйн бэрхшээл” /ASD, ADHD, LD/-ийн тархалтын судалгаа зэрэг хүүхдийн хөгжлийн судалгааг хийж Боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эхчүүдэд зориулсан мэргэшүүлэх,  чадавхжуулах сургалтуудыг хийсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19