Соёлын сайд Ч.Номинд өөрт нь соёлын довтолгоо хэрэгтэйг өөрийнх нь соёлгүй үг, үйлдлээрээ нотлон харууллаа. Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” гэж балет бий. Соёлын сайдынхаар бол П.И.Щелкунчик гэдэг балет Монголд тоглогдсон байна. Монголтой адилтган зүйрлэвэл “Учиртай гурван толгой” биш “Д.Нацагдорж” дуурь, Ч.Тунгалагтамирын “Лодойдамба” роман, Б.Сэрсэн талын “Шарав” симфони гэж нэрлэн зарлалаа гэсэн үг болж байна. Соёлын сайдаа соёлтой болгох нь Соёлын яамны соёл гэгээрлийн хүнд сорилт болоод байна. Соёлын яам сайдаа соёлжуулах стратеги төлөвлөгөө шуурхай хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарлаа.
Дашрамд дурдахад, П.И.Щелкунчик биш ээ, П.И.Чайковскийн “Щелкунчик” нь 1892 онд анх тайзнаа тавигдсан түүхтэй. П.И.Щелкунчик биш ээ, П.И.Чайковский нь оросоор чай кофе, монголоор цай кофе ч биш Оросын суут хөгжмийн зохиолч. 1840-1893 онд амьдарч, олон арван симфони, дуурь, романсууд туурвин, сонгодог урлагийн санд алтан үсгээр бичигдсэн мөнхийн бүтээлүүд нь хүн төрөлхтөнд өвлөгдсөн юм.
АДМИН






Нийгэм




