Намын үүр үү, мөнгөний үүр үү? Нам нийлж, сэм хуйвалдаад, АН-ын үүрийн дарга нар хотын төсвөөр 150 хороонд Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, тус бүр 100 сая, нийт 15 тэрбумыг аваад алга болсон авсан баримт сөхөгдлөө.
Хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд нь цэрэгт ч яваагүй атлаа улсын баатар, цагаан үстэй мөртөө хар толгойгоороо хариуцна гэж хэлэх дуртай Э.Бат-Үүл, төрийн ордон, төрийн шорон хоёрын хооронд ул мөрөө үлдээсэн “казино” хэмээх Д.Баттулга хоёр. Э.Бат-Үүл хотын дарга, Д.Баттулга НИТХ-ын дарга байхад буюу 2014 оны 6-р сарын 16-нд бичил бизнес дэмжих хөтөлбөр гэх гоё нэрийн дор улс төрийн сүлжээ угжиж тэжээхээр шийдсэн юм байна. Хотын хороо тус бүр дээрх АН-ын үүрийн дарга нар 20 гишүүнээ ашиглаж Хадгаламж зээлийн хоршоо байгуулаад, өөрсдөө, эхнэр хүүхдэдээ зээл аваад, гадагшаа гарч, гахай шувуу идэхээр алга болсон байна.
Намын Хадгаламж зээлийн хоршоонд лиценз зөвшөөрөл олгоод, хянаж шалгаагүй хүн нь тухайн үеийн СЗХ-ны дарга, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа. Татвар төлөгчдийн 15 тэрбум мөнгөөр улс төрийн сүлжээгээ угжсан, 10 жилийн туршид бизнесийн нууц нэрийн дор нээлгүй хааж ирсэн баримтууд, нэр ус зэрийг нь ил тод болгохыг СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, “Шилэн хот” ТББ-ын тэргүүн Ц.Гүенбат шаардлаа.
АДМИН






Нийгэм




