Dark Light
Нийгэм | 2024-03-16

100 мянга гаруй оршин суугч тог цахилгаангүй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын төвийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас оржээ. Үүний улмаас Колорадо мужид сургууль, компани, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн байна. Түүнчлэн 100 мянга гаруй оршин суугч тог цахилгаангүй болсон аж. 2024.03.14-ний үдээс хойш Денверийн олон улсын нисэх онгоцны буудал руу чиглэсэн 800 гаруй нислэг цуцлагдсан гэж FlightAware агентлагаас мэдээлэв.  

Сонирхуулахад, 3 дугаар сарын 14-нд орсон цасны хэмжээ 1219,2 мм хүрсэн нь жирийн үед  нэг сарын турш ордог хур тунадасны хэмжээтэй дүйж байгаа юм. 

Орчуулсан Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж: CNN.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19