Dark Light
Нийгэм | 2024-03-16

Нийт нутгаар зам, даваа саадгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 14:15 цагийн байдлаар нийт нутгаар зам, даваа саадгүй байна.

Улаанбаатар-Чойр чиглэлийн 184-194 кмт  зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн хэсэгт давс  цацсан. 

Өндөрхаан - Чойбалсан чиглэлийн авто замын зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг автогрейдерээр хусалт хийж цэвэрлэсэн. 

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын хөвөө болон зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг хусаж, халтиргааны эсрэг бодис цацсан. 

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын зорчих хэсэгт хэсэгчлэн шуурч тогтсон цасыг цасны зориулалттай МАЗ машинаар цэвэрлэх ажил 176-334 км-т  хооронд хийж байна.

Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг цас шүүрдэгч машинаар шүүрдэж цэвэрлэсэн.

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замын зорчих хэсэгт тогтсон цасыг цас хусагч машинаар цэвэрлэсэн.

Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн хатуу хучилттай авто замд шар усны үерээс сэргийлж сэг зэм цэвэрлэсэн.

Улаанбаатар -Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулах бодис цацах ажил, авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг цэвэрлэж байна.

Булган -Мөрөн чиглэлийн авто замын зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдер, цасны машинаар цэвэрлэхээр ажиллаж байна.

Эрдэнэт -Булган чиглэлийн 28.5 - 53 км-ын зорчих хэсэгт тогтсон цасыг цасны машинаар цэвэрлэж, давс цацсан байна. 

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08