БИЛГИЙН ТООЛЛЫН 8 2024.03.17 / НЯМ ГАРАГ/
ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ЦАГААН ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Нас уртасна
Наран ургах, шингэх: 07.01-19.00
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус
Аргын тооллын 3 сарын 17, Адъяа гараг. Билгийн тооллын 8, Гөрөөсөн толгой одтой, цагаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.
АДМИН






Нийгэм




