Dark Light
Нийгэм | 2024-03-16

Арслан: Од эрхэс таныг бүх талаар ивээж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр та ирэх долоо хоногийн хийх ажлаа эмх цэгцтэйгээр төлөвлөж чадна. Ингэх нь та цагаа зөв зүйтэй зарцуулах, төлөвлөсөн ажлаа цагт нь амжуулах боломжтой болно. Өнөөдөр танд урд өмнө тохиолдож байгаагүйгээр аз тохионо. Өдрийн турш гэр бүлдээ цаг зав гаргах нь танд буцаад маш их урам зориг эрч хүчийг өгөх болно. Шинэ долоо хоногийн эхлэлд өөрийгөө маш сайн бэлдэж чадна.

Үхэр: Өнөөдөр нэг л назгайрсан байдалтай, эрч хүч дордсон, урагшгүй нэгэн байна. Өмнөх ажилдаа хэтэрхий хайнга хандсанаар бусдын шүүмжлэл хүртэж, магадгүй ажил дээр алдаа гаргаж болзошгүй. Танд хэн нэгэн тавьж тулгарсан асуудлуудыг тань шийдвэрлэхэд тусална. Ямар ч нөхцөл байдалд бай ирээдүйгээ өөдрөгөөр хараарай. Зарим зүйлийг урсгалаар нь орхи аяндаа таагүй зүйлүүд өөрөө үгүй болно. 

Хамтатгах: Ширээний ардаас өндийх завгүй ажилладаг, тайлан тооцооноос өндийж чадахгүй ажилладаг нэгэнд тархийг нь сэргээх, гэнэтийн цэцэг бэлгэнд авах зэрэг баяртай үйл явдал тохиолдоно. Энэ нь тэдэнд нэг хэсэгтээ сэргээш болж өгнө. Санхүүгийн байдал бага зэрэг муудна. Гэсэн ч тайван байж амралтын өдрөө сайн амарч өнгөрүүлээрэй. 

Мэлхий: Туйлдсан өдөр. Цаг агаарын байдлаас шалтгаалан ханиад томуу, зарим өвчин сэдэрч болзошгүй тул эрүүл мэнддээ анхаарах, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Энэ өдөр таны хувьд хуучны дурсамж сэргэх, бүтэлгүй хайрынхаа тухай бодож гуниглах гэнэтийн нөхцөл байдлыг өөртөө бий болгоно. Таны хувьд хэнтэй ч юу ч ярихгүй ганцаар байхыг илүүд үзэж мэднэ. 

Арслан: Хүмүүст итгэл найдвар, эрч хүчийг бэлэглэсэн сайхан өдөр болж байна. Энэ өдрийн од эрхэс таныг бүх талаар ивээж байна. Ажлын сайхан санал ирэх болно. Зөв сонголт хийх гэж нэлээд толгойгоо ажиллуулах хэрэгтэй болно. Зарим хүмүүст гадаад улс руу аялах, сонирхолтой газар томилолтоор явах зэрэг боломжууд гарч ирэх болно. Хайр дурлалын харилцаа өмнөх үеэс илүү нээлттэй, халуухан байх бололтой.

Охин: Эртнээс хүсэн мөрөөдсөн туйлын хүслээ биелүүлэх гэж тэмүүлнэ. Танд гайхалтай боломж олдсон гэдгийг та олж харна. Сэтгэл санааны хэт хөөрөлд авталгүй өөртөө хяналттай байхыг анхааруулж байна. Таны амьдралд нэгэн шинэ хүн орж ирэх болно. Үүнээс болж танай гэр бүлийн амьдралын хэмнэлд багагүй өөрчлөлт орно. Хүүхдүүдтэй холбоотой төлөвлөгөөнүүд амжилттай болно.

Жинлүүр: Аливаа зүйлд гадна өнгөц дүгнэлт хийхгүй байхыг анхааруулж байна. Үүнээсээ болж үл таних нэгэнтэй маргалдах, энэ нь танд сөргөөр нөлөөлж цагдаа сэргийлэхдээ хүрэхээр хурцдаж мэднэ. Тэгсэн ч та аль болох өөрөөсөө эерэг зөв  энергийг цацруулж бусдын хүндэтгэлийг олж авахыг хичээнэ. Магадгүй та ойр дотнын хүнтэйгээ үүсгэсэн таагүй харилцаагаа залруулж эв найрамдлыг бий болгож чадна.

Хилэнц: Цэвэр агаар, байгалийн сайханд амарч зугаалахад таатай өдөр. Та идэвхтэй амралт зохион байгуулах буюу найз нөхөдтэйгээ уулзах бололтой. Гэнэтийн мэдээ ирсний улмаас та амралтын өдрүүдийн төлөвлөгөөгөө эргэн харж магадгүй байна. Тэр бүү хэл ирэх долоо хоногийн ажил төрлийн хуваарьт ч өөрчлөлт орж болзошгүй. Өнөөдөр та бусдад өгөөмөр, энэрэнгүй хандахыг хичээгээрэй.

Нум: Мөнгө санхүү эргэлдсэн томоохон үйл явдал болж мэднэ. Бэлэн мөнгөтэй болгоомжтой харьцаарай. Ажил дээр нөхөрлөдөг дотнын хүнд тань асуудал тохиолдож таныг түшиж тулахыг хүснэ. Та түүний хувьд нөмөр нөөлөг болж чадна. Эрч хүчийг дэргэдэх хүнээсээ мэдэрч ажлаа урагшлуулж чадна. Гэр бүлийн харилцаа халуун дулаан, романтик байх болно. 

Матар: Та өөрийн дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж өөртөө зөв хуваарилалт хийж чадахгүй байгаагаасаа болж хэн нэгнээс тусламж дэмжлэг авахыг үгүйсгэхгүй. Та өөрт ирэх боломжит амралтыг зөв зохистой зарцуулаарай. Таны алдсан энергийг нөхөх болно. Найз нөхөд айлчлан ирэх эсвэл гэнэтийн байдлаар салхинд гарч амралтын өдрийг таатай өнгөрүүлэх боломж олдоно. Та үнэхээрийн үлгэр жишээ авмаар аав гэдгээ батлан харуулах болно.

Хумх: Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Таны амьдралыг ихээхэн өөрчилж чадах санхүүгийн эх булаг болох ажлын санал ирэх магадлалтай. Та хэт ачаалалтай ажилласнаар бие организмд өөрчлөлт орж, мэдрэлийн ядаргаанд орно. Гэхдээ эрт үедээ сайтар өөрийнхөө дархлаа, витамин нөхөж чадвал хойшид үүсэж болох эрсдэлээс сэргийлж чадна. 

Загас: Сонирхолтой уулзалт, учрал таныг хүлээж байна. Заяаны хань зам дээр гэдэг шиг таны санаандгүй танилцсан хүн тань ирээдүйд тантай үлдэх хань байж мэдэх юм. Ирээдүйг сайхнаар төсөөлж хар бараан зүйлийг бодох ч хэрэггүй. Өнөөдрийн уулзсан ажил хэргийн уулзалт танд өндөр сэтгэгдэл үлдээх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19