Dark Light
Нийгэм | 2024-03-16

1 ой 4 сартай хүүхэд осгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024.03.16-ны өдрийн 08:38 цагийн үед “Ой гарантаа хүүхэд нас барчихсан юм шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус мэдээллийг шалгахад Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой, 4 сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг олж, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулаад байна.

Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19