Dark Light
Нийгэм | 2024-03-17

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч Доктор А.Нарантуяа болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Доктор Т.Эрдэнэчулуун нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Санамж бичигт мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа малын эмч, мэргэжилтэн, албан хаагчид мал эмнэлгийн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох чиглэлээр урт болон богино хугацааны сургалт, дадлагад хамрагдах, улмаар хамтарч эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх суурь тавигдах юм.

Энэхүү ажлын хүрээнд олон улсад хэрэглэгддэг мал эмнэлгийн эдийн засгийн дэвшилтэт арга зүйтэй танилцах, судлах, нутагшуулах талаар төсөл хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлж, малын эмч нарын эдийн засгийн мэдлэг чадавхыг нэмэгдүүлэх шинэ арга зүйг нэвтрүүлэх зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19