Dark Light
Нийгэм | 2024-03-17

О.Есүгэн, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХБНГУ-ын Дортмунд хотод буудлага спортын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 15-24-ний өдрүүдэд болж байна. 36 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан Н.Баяраа, Э.Даваахүү, О.Есүгэн нар цэц мэргэнээ сорьж буйгаас хоёр нь медалийн тавцанд гарлаа. Тэмцээний эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалд Оюунбатын Есүгэн (251.5 оноо) мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгалд Энхтайваны Даваахүү (239.4 оноо) мөнгөн медаль хүртлээ. Харин Н.Баяраа 16 дугаар байрт орсон бөгөөд хийн бууны төрлөөр өрсөлдөөн өрнөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19