Dark Light
Нийгэм | 2024-03-17

Монголд буй ОХУ-ын иргэд сонгуульдаа оролцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Оросын хамгийн зүүн хэсэгт орших Камчаткийн хойгт орон нутгийн цагаар баасан гарагийн өглөөний 08:00 цагт эхэлсэн.

Тэгвэл Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа орос иргэд (18 наснаас дээш иргэд) гуравдугаар сарын 17-ны ням гарагийн 08.00-20.00 цагийн хооронд сонгуульдаа оролцож байна. Улаанбаатар дахь сонгуулийн хэсгийг ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14-р сургуульд зохион байгуулж байна.

Манай улсад оршин сууж буй ОХУ-ын иргэд Улаанбаатараас гадна Дархан, Эрдэнэт хотод ажиллаж буй сонгуулийн 3 хэсэгт саналаа өгөх боломжтой. Сонгуулийн хорооны тооцоолсноор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр одоогийн байдлаар Оросын Холбооны Улсын сонгуулийн насанд хүрсэн 1,758 иргэн байгаа ба тэдний ихэнх нь сонгуульд оролцох тухайгаа мэдэгджээ.

Монгол Улсын төр захиргааны болон хууль сахиулах байгууллагууд сонгуулийн кампанит ажлын үеэр болон сонгууль явагдах өдөр сонгуулийн хэсгүүдийн харуул хамгаалалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19