Dark Light
Нийгэм | 2024-03-17

Хилэнц: Тааламжтай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Тэвчээртэй байх өдөр. Эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал гарч ирж мэдэх юм. Энэ тохиолдолд та хайртай хүн эсвэл гэр бүлийн хүмүүстэй хамтаар шийдвэрлэхэд үр дүнтэй байх болно. Харин эрчүүдийн хувьд дээд тушаалтны өөдөөс эсэргүүцэл үзүүлэх, сөрж зогсох хэрэггүй. Энэ нь танд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Үхэр: Албан ёсны үйл ажиллагаа, уулзалт, өдөрлөгүүд явуулахад тохиромжтой. Нөхцөл байдлаа тодорхой дүгнэж, бодитоор харж чадвал танд боломжийн санаа орж ирнэ. Энэ ордны эрчүүдийн хувьд бүх зүйл гарын дор, бүхнийг чадагч мэт санагдах, маш их эрч хүчтэй, урам зоригтой байна. Нөхөрсөг уулзалт, ажлын ярианууд амжилттай байна. 

Хамтатгах: Эрч хүчээр цэнэглэгдэх өдөр. Эрчүүдээс маш их халамж анхаарал, зөөлөн сэтгэлийг шаардаж байна. Тэдний хувьд гэр бүл, үр хүүхдэдээ удаан хугацаанд хангалттай анхаарал тавьж чадаагүй ч энэ удаад боломж олдож байна. Хайртай хосуудын дунд бий болсон хямралтай, хөндий байдал засагдана. Харин шинэхэн хосуудын хувьд үл ойлголцолд хүрч болзошгүй.

Мэлхий: Эрүүл мэнддээ онцгой анхаарах өдөр. Нөхцөл байдлыг буруу дүгнэснээс болоод санхүүгийн хямралд орж болзошгүй. Хийж буй ажилд тань тооцоолоогүй хүндрэл гарч болзошгүй. Шинэ санаагаа хэрэгжүүлэх, дотно харьцаа үүсгэх тал дээр анхаарал болгоомжтой байгаарай. Хоол хүнсэндээ химийн гаралтай, даршилсан, удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг эрхэмлэ. Үүнээс болж ходоод гэдэс хямрах, эрүүл мэнд доголдож мэднэ. 

Арслан: Таны оролцсон үйл ажиллагаа хяналтаас гарах хэмжээнд хүрч мэднэ. Итгэл найдвар, хүчин чармайлт таны эсрэг эргэж, бусад хүмүүстэй сөргөлдөхөд хүргэнэ. Хэт сэтгэл хөдлөл, уур бухимдал нь аюултай нөхцөл байдалд ч оруулж магадгүй тул анхааралтай байгаарай. Бусдын үгэнд амархан итгэх бололтой. 

Охин: Таны амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Олон жил уулзаагүй найзтайгаа, эсвэл танилтайгаа уулзсанаар таны цаашдын амьдралд багагүй өөрчлөлт гарч мэднэ. Хэн нэгэнд найдаж, ажил хэргээ даатгах нь зөв шийдвэр биш бөгөөд ямар ч боломжгүй нөхцөл байдалд ч өөрийн хүчийг зориулах, бүх боломжоо дайчлах хэрэгтэй. 

Жинлүүр: Болгоомжлох өдөр. Хэн нэгэнд амласан бол түүнийгээ мартаж үл болно. Хэрэв та өгсөн амлалтаасаа буцаж няцвал таны цаашдын ирээдүйд засаж болохгүй хохирол учирч магадгүй. Худалдан авалт, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлууд санхүүгийн хүндрэл дагуулж мэднэ. Магадгүй санхүүгийн алдагдалд ч орж мэднэ. Төлөвлө бас дахин төлөвлө гэдгийг зарчим болгохыг од эрхэс анхааруулж байна. 

Хилэнц: Тааламжтай өдөр. Өнөөдөр хайр сэтгэлийн томоохон өрнөл дунд сэтгэлийн хөдлөл өндөртэйгөөр өнгөрүүлнэ. Бүсгүйчүүдийн хувьд амьдралынх нь хамгийн аз жаргалтай мөч ирсэн мэт байх бөгөөд бүх саад бэрхшээл, асуудлууд ард үлдсэн мэт байна. Ажил төрлийг цаг ямагт бодоод байлгүй хувийн жижиг сажиг асуудлаа зохицуулахад тохиромжтой.

Нум: Эсрэг тэсрэг өдрүүдийн нэг байх бөгөөд таны хэлсэн үг хэн нэгэнд маш их тус болох ч зарим нэгний хувьд хамгийн таагүй нөхцөл байдлыг бий болгож магадгүй юм. Хүрээлж буй хүмүүс чинь таныг хатуухан шүүмжлэх болно. Энэ бүхнийг эмзэглэж хүлээж авах хэрэггүй. Үүний оронд анхаарал, болгоомжтой бай. Ахмад настангуудтайгаа илүү их цагийг өнгөрөө. Таны анхаарал халамж тэдэнд хэрэгтэй байна.

Матар: Тэвчээр шалгасан өдөр. Учирч болох бүхий л эрсдэлийг даван гарахыг хичээ. Болгоомжтой, анхааралтай байхыг зөвлөж байна. Цахилгааны төрлийн багаж хэрэгсэл, техниктэй харьцахдаа хянамгай бай. Энэ ордны хүмүүсийн хувьд гэр оронд хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ хийхэд ахиц сайтай байна.

Хумх: Ажлын ачаалалд дарагдсан маш завгүй өдрүүдийн нэг байна. Сэтгэл зүрхнийхээ асуудлыг ч хойш тавьж мэдэхээр байна. Гэвч заримдаа өөрөө өөртөө боломжийг гаргаж байхгүй бол танд хэн ч боломж аваарай гэж өгөхгүй. Магадгүй та хэт их ядарснаа мэдрэх ба мөн хийсэн тодорхой ажлаасаа таашаал авна. Ашигтай худалдан авалт худалдаа наймаанд таатай байна.

Загас: Зөрчилтэй өдөр. Ялангуяа сул дорой нэгэнд бяр чадлаа гаргах, нэр нөлөөгөөрөө  далайлгах зэрэг нь томоохон үймээнийг бий болгож магадгүй. Хэт хөнгөн сэтгэлтэй, амархан итгэдэг, уян сэтгэлийг тань ч бусад хүмүүс ашиглаж болзошгүй тул ямар ч нөхцөлд өөрийгөө маш сайн авч явах, нийгмийн харилцаанд чадварлаг оролцоход байнга суралцахыг зөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19