Гурвадугаар сарын 17-18-ны өдөр Онцгой байдлын байгууллагад галын 11 дуудлага мэдээлэл иржээ. Тухайлбал,
-Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум. Баянхошуу багийн “Өвөр-Улааны цохио” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ 03.16-ны өдрийн 22:00 цагийн орчимд гэр, амбаар шатсан тухай мэдээллийг 03.17-ны өдрийн 08:56 цагт хүлээн авсан. Гал түймэрт Мандал-Овоо сумын харьяат малчин А-ийн 6 ханатай гэр, 2х3 хэмжээтэй амбаар, эд хогшил шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга Ц.Санжаа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
-Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын Барилгын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 11:00 цагт очиход иргэн Б-ийн 6х12 метрийн хэмжээтэй байшингийн хана, дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 23 дугаар хороо, “Улиастайн нэгдсэн зах”-ын хашаанд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 10:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:01 цагт очиход иргэн Х-ийн "Foton BJ4259" загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хороо, 42 дугаар байрны хоёрдугаар давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 13:56 цат хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:06 цагт очиход тус байрны хоёрдугаар давхарт 1х2 метрийн хэмжээтэй тагтан дээр эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
-Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн “Цант” гэдэг газарт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:25 цагт очиход Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Тоёота Альфард” загварын суудлын автомашин шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 17 дугаар хороо, 57 дугаар байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:40 цагт очиход тус байрны гаднах хогийн суваг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
-Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Баян багийн “Талын хонхор” гэдэг газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Н-ийн 14х16 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн доторх хана, тааз болон дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 37 минут ажиллаж унтраасан.
-Өмнөговь аймаг, Ханбогд сум. Баян багийн “Дөрвөлж” хорооллын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 23:21 цагт очиход иргэн О-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
-Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Ивээл” хорооллын 15 дугаар байранд айл шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 02:30 цагт очиход нийт 13 айлын 15х47 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байранд иргэн Ц-ийн 9х12 метрийн хэмжээтэй байр болон дээврийн хэсэг шатаж байсныг 3 цаг 28 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, “Дунд дарь-Эх”-ийн 41 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 04:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:39 цагт очиход иргэн О-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
-Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянхангай багийн Баянхайрханы гудамжинд саравч шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ний өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 05:22 цагт очиход иргэн М-ийн 5х12 метрийн хэмжээтэй модон саравч шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
АДМИН








Нийгэм




