Dark Light
Нийгэм | 2024-03-18

Тусламжийн 1 сая тун вакцин ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч улмаар малын дархлаа суларч, хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байна.

Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Биокомбинат ТӨХХК-аас худалдан авдаг бөгөөд энэ жилийн тухайд үйлдвэрлэлийн технологиос шалтгаалан хангах боломжгүй байгаа юм. 

Ийнхүү Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч А.Нарантуяа Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лабораториор баталгаажсан вакцин үйлдвэрлэгч нараас тусламж хүссэнээр эхний ээлжид Иорданы Вант улсын Био үйлдвэрийн төв буюу JOVAC-аас нэг сая тун вакцины тусламж ирүүлснийг хүлээн авч эрсдэл бүхий аймгуудад хуваарийн дагуу хүргэхээр ажиллаж байна. 

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс Синофарм үйлдвэрийн 2,5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой.

Биокомбинат ТӨХХК-аас бусад хэрэгцээт 9,5 сая тун вакциныг нийлүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19