Dark Light
Нийгэм | 2024-03-18

"Түмний жолооч түшигтэй гэр бүл” арга хэмжээ болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Улаанбаатар театр ОНӨТҮГ, Монголын Залуучуудын холбоо ТББ хамтран “ТҮМНИЙ ЖОЛООЧ -ТҮШИГТЭЙ ГЭР БҮЛ” арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. 

Нээлтийн үйл ажиллагааг Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал эхлүүлэн салбарт хийгдэж буй томоохон шинэчлэлт болон цаашдын зорилго, зорилтын талаар танилцуулж, Нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа залуу жолооч нарт урам зориг өгөх, соён гэгээрүүлэх, бусад мэргэжил нэгт залуучуудтайгаа туршлага солилцох төдийгүй гэр бүлтэйгээ нэг өдрийг үр бүтээлтэйгээр аз жаргалтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн өгч байгааг онцлов. 

Тус арга хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуй нэгж байгууллагуудын 200 жолооч гэр бүлийн хамт оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн шилдэг лектор Үнэгүй фитнесийг үүсгэн байгуулагч Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын долоон удаагийн аварга Л.Саруулбат, Сургалт судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл нартай “Гэр бүлийн аз жаргал-Хосын харилцаа”, “Эрүүлжих ухаан-Эмгүй амьдрал” сэдвээр нээлттэй ярилцан санал бодлоо хуваалцаж, Улаанбаатар театрын уран бүтээлчдийн шилдэг урлагийн номеруудтай нэгэн өдрийн ая тухтай өнгөрүүлжээ.

Шилдэг залуу жолооч нарт Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу, Хөдөлмөрийн алдар медиалаар нийт 18 жолооч шагнан урамшуулжээ. Ивээн тэтгэгч байгууллагууд Акума эрэн ХХК, Приус центр ХХК-иуд 200 жолоочид гарын бэлэг өгсөн бол нийтийн тээврийн үйлчилгээний Эмсид ХХК, Эрдэмтранс ХХК-иуд Урилгын дугаараар азтан тодруулж 10 жолоочид гарын бэлэг гардууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19