"Номин моторс" 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба анх япон автомашин оруулж ирдэг байв. Тэд цар хүрээгээ тэлж АНУ-ын CHEVROLET брэнд, ISUZU Motors Limited брэндүүдийн автомашиныг, үүний дараа 2019 онд БНХАУ-ын CHANGAN брэнд, 2023 оноос эхлэн GAC motor брэндийн автомашинуудыг албан ёсоор оруулж ирээд байна. Мөн тухайн брэндийн автомашинуудын бүх төрлийн сэлбэг болон сервис үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Хамгийн сүүлд оруулж ирсэн GAC брэнд нь хятадын улсын үйлдвэрүүдийн нэг бөгөөд өмнө нь японы Toyota, Mitsubishi, Honda, Isuzu зэрэг автомашинуудыг хятадын зах зээлд үйлдвэрлэж нийлүүлдэг байсан. 2010 оноос япон инженерчлэлээр өөрсдийн брэндийн автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр GAC брэндийн автомашинууд нь япон инженерчлэлтэй автомашинууд байдаг гэсэн үг юм.
"Номин моторс" нь GAC брэндийн авто машинуудаас судалгаа хийсний үндсэн дээрээс манай орны уур амьсгал, замд хамгийн тохирсон загваруудыг оруулж иржээ. Одоогийн байдлаар "Номин моторс"-т GAC брэндийн GS3, GS4, GS8 загварын автомашинуудыг борлуулж байгаа. Тун удахгүй Emkoo загварыг оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна.
Emkoo загварын автомашин нь залуучууд болон бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Жижиг мотортой хэдий ч хүч чадал маш сайн автомашин юм. Өнгө загварын хувьд олон төрлийн классик төрлүүдтэй. Та "Номин моторс"-оос автомашин худалдан авсан тохиолдолд үйлдвэрээс нь 3-5 жилийн хугацаанд 150 мянган км-ийн хооронд баталгаа өгөх юм. "Номин моторс"-ын зүгээс таван удаагийн тос, масло солих үнэгүй үйлчилгээ үзүүлнэ. Номин бонус картын урамшуулал олгоно. Мөн Номин даатгалаар тээврийн хэрэгслийн 1 жилийн даатгал, дөрвөн өвлийн дугуй, нэг удаадаа автомашины банкыг АИ95 шатахуунаар дүүргэх гэх мэт урамшуулал, үйлчилгээг хэрэглэгч танд санал болгож буй юм.
АДМИН








Нийгэм




