Dark Light
Нийгэм | 2024-03-18

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нарт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Ж.Энхбат нар “Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны төлөөллүүдтэй нээлттэй санал солилцлоо. 

Саналд төрөөс хамааралтай компаниуд, сангуудыг үе шаттайгаар хөрөнгийн зах зээлд гаргаж ил тод, зохистой засаглалыг бий болгох, Уул уурхайн компаниудыг хөрөнгийн зах зээл дээр гаргах замаар баялгийн хуваарилалт, ил тод байдлыг бий болгох зэрэг асуудлыг хөндөж тодорхой саналуудыг тусгаснаараа онцлог юм. 

Хөрөнгийн зах зээл нь хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж буй зах зээл бөгөөд баялгийн тэгш хуваарилалт,  дундаж давхаргыг бий болгож, компанийн засаглал, авлигын эсрэг ил тод байдлыг бий болгож байдаг чухал салбар юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19