Dark Light
Нийгэм | 2024-03-18

Шуурхай хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2024 оны 03 сарын 18-ны өдөр боллоо. Шуурхай хуралдаанд танилцуулагдсан мэдээллүүд, мөн зарим үүрэг даалгаварын биелэлт дутуу, хангалтгүй байгааг холбогдох газар нэгжийн удирдлагуудад анхааруулж, яаралтай шийдвэрлэх болон ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд: 

- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл болон орон нутагтай хамтарч хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах;

- Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр эмх замбараагүй, дур зоргоороо явж ирсэн барилгын үйл ажиллагааг цэгцэлж, ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэх;

- Түүхийн дурсгалт барилга, байгууламжийг нурааж буйтай холбогдуулан ямар барилгуудыг түүхийн дурсгалт барилга гэж тодорхойлж хамруулах зохицуулалтаа нарийвчилж, холбогдох баримт бичигт тусгуулах

- Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн зураг төслийг нэг маягийн зураг төслөөр явуулж болох эсэхийг судлаж, дүгнэлт гарган яаралтай шийдвэрлэх;

- Барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор чанарын болон аюулгүй ажиллагааны хяналт шалгалтаа дахин явуулах;

- Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын эрх зүйн байдал, инженерийн дэд бүтэц, техник, эдийн засгийн үндэслэлийн талаар гаргасан гадны байгууллагуудын саналыг танилцуулах;

- Замын-Үүд хилийн боомтод ашиглалтад оруулсан Барилгын сорилт шинжилгээний лабораторийн бүтэц орон тоо болон төсөв санхүүжилтийн загварыг яаралтай танилцуулж шийдвэрлэх;

- Норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөг шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл болон сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх;

- Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг яаралтай эцэслэж, нийслэл хот төлөвлөлтгүй явж байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэх;

- Шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг бүрэн хангаж, бүх газар, хэлтэс, нэгжүүд ажлаа эрчимжүүлэх.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19