Dark Light
Нийгэм | 2024-03-18

Мэлхий: Шийдвэр гаргахдаа няхуур бай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3-р сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Энэ өдөр адал явдал, өдөөн хатгалга эсвэл таныг сорьсон ямар нэгэн сорилтоор  дүүрэн өдөр байх нь. Биеэ тоох, бусдад гомдоллох, эргэн тойрныхноо үл тоох  байдал тань ойр дотнын хүнээсээ хагацахад хүргэнэ. Бусадтай харилцах харьцаандаа тэвчээртэй, аливаад хянамгай ханддаг байдлаар хандаарай. Таны ирээдүйн ажлын амжилт өөрөөс тань шалтгаална.

Үхэр: Энэ өдөр мэргэжлийн харилцаа холбоонд хүндрэл бэрхшээлтэй байдал учирч мэдэхээр байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал бага зэрэг муудах төлөвтэй. Мөрийтэй тоглоомд алдагдал хүлээх, хүүхдүүдтэй холбоотой төлөвлөж байгаагүй зардлууд үүсэх, аль эсвэл үнэтэй эд зүйлээ хаяж гээгдүүлж болзошгүй амар өдөр биш болох нь. Гэвч эмэгтэйчүүд болзоонд явж үдшийг таатай өнгөрүүлнэ.

Ихэр: Болгоомжлох өдөр. Гэнэтийн аваар осол, золгүй явдалд өртөх, бэртэх магадлал өндөр байгаа тул онцын шаардлагагүй бол аль болох гадуур явахгүй тээврийн хэрэгсэл барихгүй байхыг хичээ. Ихэнх хүмүүс ирээдүйнхээ төлөвлөгөөг эргэн харах хэрэгтэй болно. Ажилдаа амжилт гаргахын тулд удаан хүлээхэд хүрнэ. Аливаа зүйлд эрч хүчтэй зорилго тэмүүлэлтэй хандаарай.

Мэлхий: Өнөөдөр аливаа шийдвэр гаргахдаа няхуур бай. Нөхцөл байдал нь танаас шийдэмгий үйлдэл, хариуцлагатай шийдвэр гаргахыг шаардах боловч үр дүн нь амжилтгүй байх магадлал их байна. Өдрийн хоёрдугаар хагасыг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өнгөрүүлээрэй. Сүүлийн үед ар араасаа урган гарсан ажлаасаа болж та гэр бүлээсээ холдон хөндийрөх хандлагатай болсныг анхаар.

Арслан: Энэ өдөр хувийн амьдралд өөрчлөлт орох бололтой. Үүссэн нөхцөл байдлыг бодитоор авч үзэх хэрэгтэй. Таны үзэл бодлоос бүх зүйл хамаарч байгааг анхаар. Санаа нийлэхгүй хүмүүстэй маргаан хийхгүй байсан нь дээр. Энэ нь таны ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх болно. Өөрийн зөн билигтээ итгэж бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа нэмэгдүүлэхийг хичээ.

Охин: Ирээдүйдээ итгэх бат итгэл, өөдрөг үзэлтэй байж, амьдралын эрч хүч улам нэмэгдэх болно. Өнөөдөр та ажил мэргэжлийн болон хувийн амьдралын ямар ч хүнд асуудлыг шийдэж чадна. Та өөрийн авьяас, ур чадварыг бүрэн гүйцэд ил гаргах магадлалтай байна. Эрчүүд өргөн хүрээнд сэтгэж, шаргуу бөгөөд шаламгай түргэн хөдлөх хэрэгтэй гэж одод зөвлөж байна.

Жинлүүр: Өнөөдөр олон нийттэй харилцах, ойрхон томилолтоор явахад таатай. Гэр бүлд багахан хэмжээний асуудал үүсэж мэднэ. Таагүй мэдээ нь таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Ажил хэрэгтээ аль болох анхаарлаа хандуулахыг хичээ. Өглөө эхлүүлсэн ажлаа өдөртөө дуусгаж чадна. Хэн нэгний сайхан урмын үг таны сэтгэлийг сэргээнэ.

Хилэнц: Амьдрал гэж ямархуу адармаатай тоглоом бэ гэдгийг шалгасан хүнд өдөр болно. Шинэ үүрэг хариуцлага ноогдох, шинэ асуудлууд өмнө чинь тулгарах бололтой. Таатай бус мэдээ, худал хуурмаг мэдээлэл нь таныг ажил хэрэгтээ алдаа дутагдал гаргах үндэс болно. Мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Санхүүгийн үүрэг хариуцлагаа ухамсарлан, хэрэггүй зардал гаргахаас аль болох зайлсхий. 

Нум: Бүх зүйл нааштай шийдэгдэх таатай өдөр болж өнгөрнө. Харилцаанд сайн, шинэ танил, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийх, ахуйн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. Хуучин дотнын хүнтэйгээ уулзах эсвэл ямар нэгэн шалтгаанаар тасарсан хуучин найзын холбоог сэргээж чадах болно. Өдрийн хоёр дахь хагаст хамгийн өндөр шаардлагатай ажлыг барьж ав. 

Матар: Өнөөдөр эрчүүд өөрийн гэсэн дур булаам байдлаараа шинэ холбоо үүсгэх эсвэл хуучин харилцаа холбоогоо сэргээх болно. Ингэснээр тэд өөрийн зорилгодоо хүрэх алхмыг нээх болно. Харин эмэгтэйчүүд ар гэрийн асуудалд хамаг анхаарлаа хандуулах, ойр дотнын хэн нэгэнтэй үл ойлголцолд хүрсэн таагүй өдөр болж өнгөрнө. Бусдаас дэмжлэг харалгүй өнөөдөртөө сэтгэл хангалуун байж ирээдүйг өөдрөгөөр хараарай. 

Хумх: Аливаа харилцаандаа илүү ихээр болгоомжтой байхыг одод анхааруулж байна. Ойр дотнын хүнтэйгээ хэрэлдвэл та нарын харилцаа бүрэн тасарч зам замаа хөөж магадгүй. Эрүүл мэнддээ санаа тавь. Цаг агаарын байдлаас болоод таны бие эвгүйрхэж болзошгүй. Гэхдээ байдал удахгүй хэвийн болох тул үймэрч сандрах хэрэггүй. Харин бусдад өөдгүй, өчүүхэн зан гаргахгүй байхыг хичээгээрэй. 

Загас: Таагүй өдөр. Энэ нь итгэл алдсан, ардуур хутган үймүүлсэн хий хоосон мөрөөдөлтэй холбоотой. Аливаад хариуцлагатай байж хурдан хийхийг хичээ. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно. Хань ижилтэйгээ зөрчилдөж магадгүй. Аливаа алхам, хийж байгаа үйлдлийн үр дагаврыг бодохгүй байх нь гэр бүлийн уур амьсгалыг хүйтэн хөндий болгох төлөвтэй. Найз нөхөдтэйгөө уулзахаар төлөвлөх хэрэггүй гэр бүлдээ л цаг гарга.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19