Dark Light
Нийгэм | 2024-03-18

Ханги боомтоор “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ гаргана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэс Тавантолгой” компани Ханги боомтоор нүүрсээ гаргах гэж байна. Тодруулбал, тус компани худалдан авагч талаас 125 мянган тонн нүүрс борлуулах захиалга авснаас маргааш, 3 дугаар сарын 19-нд Ханги-Мандалын чиглэлээр гарган арилжих гэж байна.

Тус компани Гашуунсухайтын боомтоор нүүрсээ гарган борлуулж байсан энэ удаа анхлан Ханги боомтоор ийнхүү нүүрсээ гаргах гэж байна.

Энэ нь экспорт болон тээврийн хувьд шинэ гарцуудыг бий болгож, тухайн гарцуудаар экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж буйг тус компаниас мэдээллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги чиглэлд төмөр замаар тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19