Dark Light
Нийгэм | 2024-03-19

500 малчин өрхөд туслах багцыг хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын улаан загалмай нийгэмлэг нь зудын гамшгийн нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээ авахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Зудын хүндрэл, бэрхшээлийг даван туулахын тулд малчдад туслах хүмүүнлэгийн аяныг улс орон даяар төдийгүй олон улсын түвшинд идэвхтэй зохион байгуулж байна. 

БНХАУ-ын Засгийн газраас 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлэхээр болсон.

Уг тусламжийн эхний ээлж болох 500 өрхөд малын эрдэс тэжээлийн багц, хүнсний багц, дулаан хувцас хэрэгсэл, бэлэн мөнгөний тусламжийг Гадаад харилцааны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч  Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан, Монголын улаан загалмай нийгэмлэгийн  Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар өнөөдөр хаваржилт хүнд байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийн захиргааны удирдлагууд болон тус сумын малчдад хүлээлгэн өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19